“Apple” компани энэ оны анхны шинэ бүтээгдэхүүнээ ирэх долоо хоногт танилцуулна

“Apple” компани энэ оны анхны шинэ бүтээгдэхүүнээ ирэх долоо хоногт танилцуулна

“Apple” компани энэ оны анхны бүтээгдэхүүнээ дөрөвдүгээр сарын 20-нд танилцуулна гэдгээ мэдэгдлээ. Бүтээгдэхүүнүүдэд “iPad Pro”, “iPad mini”, “AirPods” загваруудын шинэчилсэн хувилбар багтаж байна. 

Тэд өчигдөр/2021.04.13/ шинэ бүтээгдэхүүний танилцуулгын товыг виртуалаар зарласан бөгөөд нээлтийг Калифорнийн Купертино дахь “Apple Park” төв дээрээ зохион байгуулахаар болжээ. 

Шинэ бүтээгдэхүүнүүдийн онцлог. Шинээр танилцуулах “iPad Pro” нь өндөр нягтаршил бүхий LED дэлгэцтэй, “iPad mini” нь жижиг хүрээтэй, том дэлгэцтэй байх гэнэ. Түүнчлэн шинэ бүтээгдэхүүнүүдийг жагсаалтад багтсан нь “AirPods 3” загварыг орон зайн аудио дэмжлэгтэй, ухаалаг мэдрэгчтэй юм байна.  Харин “Apple”-ийн “MacBook Pro” болон “MacBook Air” загварууд шинэчлэгдэнэ гэсэн “шуум” байсан. Гэсэн ч ирэх долоо хоногт танилцуулах эсэх нь тодорхойгүй байна. 

“MacBook”-ийн шинэчлэгдсэн загварууд нь ухаалаг нүдний шилтэй, виртуал орчинд бодит мэдрэмжийг төрүүлэх чихэвчтэй байна гэсэн яриа хэрэглэгчдийн дунд гарсан ч одоогоор компанийн зүгээс ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Ташрамд дуулгахад, "Iphone" хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүний танилцуулгын талаарх мэдээллийг утасныхаа "Siri" хөтчөөс авах боломжтой аж. 

Эх сурвалж: CNN