ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн автомашины талаарх мэдээлэл smartcar.mn дээр өөрчлөгджээ

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн автомашины талаарх мэдээлэл smartcar.mn дээр өөрчлөгджээ

Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн сайд асан, одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж замын хөдөлгөөнд бүдүүлгээр оролцож, иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлсэн. Тодруулбал, нийслэлд цас орж шавар шавхай ихээр үүссэн энэ үед 00-52 УБҮ улсын дугаартай “Lexus570” маркын автомашиныг жолоодож явсан Хууль зүйн яамны сайд асан Ц. Нямдорж автозамын нэгдүгээр эгнээгээр хурдтай давхиж, замын хажуугаар явж байсан иргэд рүү ус цацан давхиж одсон байна. Үүнд нь бухимдсан нэгэн иргэн түүнийг гэрлэн дохион дээр зогсож байхад нь гүйцэн очиж шаардлага тавихад дээрэнгүй байдлаар харьцаж, машинаараа хөнгөхөн мөргөж, улмаар бичлэг хийж эхлэхэд “уучлаарай” гэж хэлээд явж байгаа бичлэг цахим орчинд тарсан юм.

Үүний дараа түүний унаж явсан "УБҮ 0052" улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөрчлүүдийн талаарх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан бөгөөд улсын дугаар нь зөрүүтэй, оношилгоондоо тэнцээгүй, хэд хэдэн удаагийн торгуулиа төлөөгүй байсан нь ил болсон. Гэтэл smartcar.mn сайтад гарсан түүний автомашины мэдээлэл өөрчлөгджээ. Өнгөрсөн долоо хоногт "0052УБҮ" улсын дугаарыг оруулахад 2018 оны Toyota Land Cruisser 200 маркийн машины мэдээлэл гарч ирж байсан бол өнөөдөр 2016 оны Lexus 570 гэсэн мэдээллээр солигджээ.

2021.04.16-ний өдөр байсан мэдээлэл

2021.04.19-ний өдрийн мэдээлэл