Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хүйтний эрч суларсан. Гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усанд живж амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарсаар байна. Тухайлбал, сүүлийн 4 хоногт буюу 2021.04.19-22-ны өдрүүдэд 1-3 насны 6 хүүхэд гол, тогтоол усанд живж нас барсан байна.
Тодруулбал, Завхан аймгийн Цагаан-Хайрхан, Ховд аймгийн Үенч, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэргэлэн сумдын нутагт дээрх тохиолдлууд бүртгэгдлээ. Тиймээс иргэд, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг хараа хяналтгүй орхилгүй анхаарал сэрэмжээ алдахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.