Өнөөдөр /2021.04.24/ Улаанбаатар хотод үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс сэрэмжлүүлж буй. Тэгвэл хүчтэй салхины улмаас Энхтайваны гүүрний гэрлийн зарим шон хазайж, унасан байна. Иймд тус хазайсан гэрлийн шонгуудыг засварлах ажил одоо үргэлжилж байгаа юм байна.