Өчигдрөөс /2021.04.23/ эхлэн вакцинжуулалтын хоёр дахь тунг хийж эхэлсэн. Өнөөдөр нийслэлд 112 цэгт 255 багийн 1789 эмч, ажилчид 58 830 иргэнийг дархлаажуулахаар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ яг одоо дархлаажуулалтын цэгүүдээр явж үйл ажиллагаатай нь танилцаж байна. Энэ үеэр тэрбээр захын хорооллоор хөл, хорио үр дүнгүй болж магадгүй байна. Тэнд хяналт сул байгаа учраас хөл, хөдөлгөөн их байна. Тэгэхээр үүнд анхаараарай гэлээ.
ШУУД: