ЭМЯ: Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1,264 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1,264 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 1,264 тохиолдол шинээр батлагдлаа. Үүнээс Улаанбаатар хотод 1,127, орон нутагт 137 тохиолдол бүртгэгдсэн. Мөн 658 хүн эдгэрсэн.

Дөрвөн хүн коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Тодруулбал,

70 настай эмэгтэй
66 настай эрэгтэй
68 настай эмэгтэй
57 настай эмэгтэй халдварын улмаас харамсалтайгаар нас барсан. Тус иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.


Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн тохиолдлуудыг аймгуудаар харвал:

Улаанбаатар -1,127
Завхан-29
Дархан-Уул -24
Орхон -9
Хэнтий -1
Сэлэнгэ -5
Төв -40
Чойр-1
Дундговь -4
Дорнод -5
Увс-1
Ховд -12
Архангай -8
Өвөрхангай -3 тохиолдол бүртгэгдэв.

Эмчилгээ эмнэлзүзйн мэдээлэл: 2021.04.21 23.59 цагийн байдлаар

Хөнгөн -2562
Хүндэвтэр -1456
Хүнд -359
Маш хүнд -81 хүн байна.