Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тавдугаар сарын 7-ныг дуустал ажиллахгүй

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тавдугаар сарын 7-ныг дуустал ажиллахгүй

Covid-19-ийн тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан нийслэлд тогтоосон хатуу хөл хориог 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Хөл хорионы үед явган зорчигчийн хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгана гэдгийг УОК-оос мэдээлсэн.

Нийслэлд хөл хориог сунгасантай холбогдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тавдугаар сарын 7-ныг дуустал ажиллахгүй болсноо мэдэгджээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс цар тахлын дэгдэлтийн үед тогтоосон хатуу хөл хориог үр дүнтэй болгохын тулд энэ шийдвэрийг гаргасан гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

10 минутын өмнө

Өнөөдөр бич өдөр

1 хоногийн өмнө