Х.Нямбаатар: 3өвшөөрөлтэй байгууллагууд Smartcar системд хүсэлт гаргаж QR код авна

Х.Нямбаатар: 3өвшөөрөлтэй байгууллагууд Smartcar системд хүсэлт гаргаж QR код авна

Коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор хатуу хөл хориог ирэх сарын 08-ны өдөр /2021.05.08/ хүртэл сунгах шийдвэрийг 3асгийн газраас гаргасан. 

Үүнтэй холбоотойгоор дагаж мөрдөх журам дүрэм тэр дундаа ажиллах зөвшөөрөлтэй байгууллагуудын машинууд хөдөлгөөнд хэрхэн оролцох, QR код авах журам зэргийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар, 3ам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар танилцууллаа. Тодруулбал, Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдэгдэлдээ ''Нийслэл хотод замын хөдөлгөөнд оролцох тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын тээврийн хэрэгслүүдийг QR кодоор зорчуулна. Ойролцоогоор 41593 тээврийн хэрэгсэл хөл хорионы үеэр замын хөдөлгөөнд оролцохоор системд хийгдлээ. Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх үүднээс тухайн байгууллагуудын тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.

Төрийн захиргааны байгууллагуудыг үндсэндээ үйл ажиллагааг нь тэг зогсолт хийх түвшинд хөдөлгөөнийг хязгаарлана.

Төрийн захиргаа, нутгийн захиргааны байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрүүдийг аль болох хамгийн бага түвшинд нь үйл ажиллагааг зогсооно. Нэн шаардлагатай тохиолдолд тухай салбарын сайд, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор тухайн байгууллагын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг олгоно гэдэг журмыг боловсрууллаа. Энэ журмыг өнөөдөр 18 цагаас УОК-оор хэлэлцүүлнэ.

Үйл ажиллагааг нь хязгаарлах боломжгүй эрчим хүч, дулаан, ус хангамж, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгуулага, шатахуун түлшний хангамж, хэвлэл мэдээлэл зэрэг байгууллагуудад QR кодыг шууд олгоно. Эдгээр байгууллагууд нь өнгөрсөн өвөл мэдээллийн санд мэдээллээ байршуулсан байгаа. Одоо системд автомашиныхаа дугаарыг оруулахад шинэ QR код нь олгогдоно. SMARTCAR СИСТЕМД ХҮСЭЛТ ГАРГАЖ QR КОД АВНА. QR кодтой албан хаагчид 07:00~09:00,  17:00~20:00 цагт л хөдөлгөөнд оролцоно. Ингэхдээ ажлын тодорхойлолттоо хамт явна. Ганц QR кодтой байвал хөдөлгөөнд оролцуулахгүй. Тээврийн хэрэгслийн QR кодыг хөл хорионы 14 хоногийн турш зорчих, мөн 1 удаагийн код гэсэн хоёр байдлаар олгохоор ярьж байгаа. Өмнө нь системд бүртгэгдсэн, код авсан бол автомашины дугаарыг оруулж зөвшөөрөл олгосон эсэхийг шалгана. Ямар нэг зөрчил гаргасан тохиолдолд зөвшөөрлийг шууд цуцлахаа мэдэгдлээ '' гэлээ.

Ү3ЭХ: