ТАНИЛЦ: Ажиллах зөвшөөрөлтэй байгууллагын жагсаалт

ТАНИЛЦ: Ажиллах зөвшөөрөлтэй байгууллагын жагсаалт

Коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор хатуу хөл хориог ирэх сарын 08-ны өдөр /2021.05.08/ хүртэл сунгах шийдвэрийг 3асгийн газраас гаргасан. 

Үүнтэй холбоотойгоор дагаж мөрдөх журам дүрэм тэр дундаа ажиллах зөвшөөрөлтэй байгууллагуудын машинууд хөдөлгөөнд хэрхэн оролцох, QR код авах журам зэргийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар, 3ам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар танилцууллаа.

Зам тээврийн яамны Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ: Энэ удаа QR кодын зохицуулалт хийхдээ Санал хүсэлтийг зөвхөн [email protected] гэсэн мэйл хаягаар авна. Мэйл хүлээн авахад зургаан хүн хүлээн авч, ангилна. Энэ ангиллаа шивдэг баг буюу дараагийн баг руу шилжүүлнэ. Системийн форматын баг шалгалтын баг руу шилжүүлнэ. Шалгалтын багт цагдаа, авто тээвэр, нийгмийн даатгал, татварын ажилчид орно. Үүнээс системийн бүртгэлийн баг руу шилжүүлж, системийн бүртгэлийн баг анх мэйл хүлээж авсан баг руу шилжүүлнэ. Анх хүлээж авсан баг тухайн байгууллагад хариуг нь өгнө. Энэ удаа байгаа дата бааз дээр тулгуурлаад 41500 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Төрийн байгууллагуудыг байж болох хамгийн доод хүн ажиллуулна” гэв.

Шинээр хүсэлт өгөх байгууллагуудад тухайн байгууллагууд дээр НДШ төлөгддөг, эсэх, тээврийн хэрэгсэл нь тухайн байгууллага, хувь хүн дээр бүртгэлтэй байна уу, үгүй юү гэдгийг шалгах аж. 21.00 цагаас систем ажиллаж эхлэх бөгөөд өмнө нь QR код авч байсан байгууллагын ажилчид авто машиныхаа дугаарыг оруулаад шинэ QR кодоо авах юм байна. Зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, хөдөлгөөнд оролцох цагаас өөр цагт оролцсон хүмүүсийн зөвшөөрлийг цуцлах юм байна.

АЖИЛЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ