Завхан аймгийн Тосонцэнгэл суманд халдвар нэмэгдэж, спорт зааланд ор дэлгэжээ

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд халдвар нэмэгдэж, спорт зааланд ор дэлгэжээ

Завхан аймагт дөрөвдүгээр сарын 24-ны байдлаар коронавируст халдварын 194 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал,

  • Улиастай-44
  • Тосонцэнгэл-101
  • Шилүүстэй-6
  • Завханмандал-14
  • Их-Уул-28
  • Нөмрөг суманд-1 тохиолдол тус тус бүртгэгджээ. 

Халдварын тохиолдол хамгийн ихээр бүртгэгдэж буй Тосонцэнгэл суманд эмнэлгийн тусламж үйлчилгээ  дутмаг байна. Улмаар сумын спорт зааланд ор дэлгэж, хөнгөн өвчтөнүүдийг эмчлэхээр болжээ. 

Нөхцөл байдлыг харгалзан Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас аймгийн хэмжээнд тогтоосон хатуу хөл хорионы хугацааг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийг хүртэл сунгасан юм. 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө