Жүжигчин Юн Ёо Жун Оскарын шагнал хүртсэн БНСУ-ын анхны уран бүтээлч боллоо

Жүжигчин Юн Ёо Жун Оскарын шагнал хүртсэн БНСУ-ын анхны уран бүтээлч боллоо

Цар тахлын хязгаарлалтын улмаас хоёр сар хойшилсон Оскарын шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, БНСУ-ын жүжигчин Юн Ёо Жун "Minari" кинонд бүтээсэн дүрээрээ “шилдэг туслах эмэгтэй дүр”-ийн шагналыг авлаа. 

Тэрбээр шагналаа хүлээн авах үеэрээ “Би Оскарын шагналыг зөвхөн телевизээр үздэг байсан. Тайзан дээрээс шагнал хүртэж байгаадаа итгэхгүй байна” гэжээ. Түүнчлэн тэрбээр уг кинонд бүтээсэн дүрээ хоёр Солонгосын дайны дараах өлсгөлөнгөөс амьд гарч чадсан эмээгийнхээ дурсгалд хүндэтгэл үзүүлсэн талаараа ярьсан байна. 

"Minari" киноны хэсгээс

Өнгөрсөн жил БНСУ-ын "Шимэгч" кино шилдэг зураг, шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн ч жүжигчдийн нэг нь ч Оскарын шагналд нэр дэвшээгүй. Харин Юн Ёо Жун Оскарын шагнал хүртсэн БНСУ-ын анхны жүжигчин болж байна.  

Энэ удаагийн Оскарт Азийн уран бүтээлчид “олз” омогтой явна. Жүжигчин Юн Ёо Жуны өмнө Хятад гаралтай найруулагч Хлоя Зао " “Nomadland” бүтээлээр шилдэг найруулагчийн шагнал хүртсэн юм. 

Эх сурвалж: NPR




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө