ФОТО: “Оскар-2021” наадмын онцлох агшин

ФОТО: “Оскар-2021” наадмын онцлох агшин

Цар тахлын хязгаарлалтаас шалтгаалж хоёр сар хойшилсон Оскарын шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Нэр дэвшигчдийг аль болох биеэр хүрэлцэн ирж оролцуулахыг зорьсон тул Лос Анжелос хотын хоёр байршилд мөн Лондон, Парис хотуудад ёслолын танхим бэлтгэсэн юм. Ингээд “Оскар-2021” наадмын онцлох зургуудаас толилууж байна.

Хятад гаралтай найруулагч бүсгүй Хлоэ Чжао "Шилдэг найруулагч-ийн шагнал хүртсэн бол түүний  “Nomadland” кино нь шилдэг бүтээлээр шалгарлаа

 БНСУ-н жүжигчин Юн Ёо Жун "Minari" киногоор анх удаа академийн шагналд нэр дэвшиж шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналыг хүртлээ

Жүжигчин Лаура Дерн туслах дүрийн жүжигчний Оскарыг гардуулав. Түүний даашинз олон нийтийн сүлжээнд нэлээд шуугиан тарьсан юм

Шилдэг нүүр будалт, үс засалт төрөлд шагнал хүртсэн Миа Нил, Жамика Уилсон, Сержио Лопес-Ривера нар

Жүжигчин Зендаяа дуучин, жүжигчин Шерэдийн 1970-аад оны дундуур телевизийн шоунд өмссөнтэй адил даашингаар гоёж, түүнд хүндэтгэл үзүүлжээ

Жүжигчин Аманда Сейфридийн даашинз олны анхаарлыг хамгийн ихээр татсан гэж хэлж болно. Тэрбээр "Шилдэг эмэгтэй туслах" дүрд нэр дэвшсэн юм.

Регина Кинг Оскарын нээлтэд үг хэлэхдээ "арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг хамтдаа зогсохыг" уриалав