Реппер Канье Уэстийн “Nike” брэндийн “Air Yeezy 1 Prototypes” загварын пүүз 1.8 саяар зарагдажээ. Sotheby's дуудлага худалдааны төвийн мэдээлснээр пүүзний анхны үнэлгээ 1 сая ам.доллар байсан бөгөөд ийнхүү 1,8 сая ам.долларт хүрч зарагдсанаар “дэлхийн хамгийн үнэтэй пүүз” болжээ.
Канье Уэстийн уг пүүзийг 2007 онд Орегон мужийн Nike-ийн төв үйлдвэрт бүтээсэн бөгөөд 2009 онд худалдаанд гарсан “Nike Air Yeezy”-ийн анхны хувилбар байв. Дэлхийд цор ганц бүтээгдсэн уг пүүзийг Канье Уэст 2008 онд 50 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр анх өмсөж байжээ.
Эх сурвалж: CNN