УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос мэдээлэл сонслоо.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 2020 онд халдвар авсан 210 эмч, эмнэлгийн ажилтнуудад нөхөн олговор олгосон. 2021 онд 1230 хүнд нэг сая төгрөгийн тэтгэмж олгосон. Мөн резидент эмчид 500 мянган төгрөг олгосон.
Сангийн сайд Б.Жавхлан: Сангийн яам вакцины төлбөрийг бүрэн хариуцаад явж байгаа. Төлбөр тооцоон дээр ямар нэгэн саадгүй. Манай улс өнгөрсөн онд КОВАКС хөтөлбөрт хамрагдаж байгаагаа зарласан. Гэхдээ долдугаар сарын сүүлээр вакцинаа нийлүүлэх болчихоод байна. Тиймээс бид наана нь вакцин худалдан авч байна. Одоо хийж байгаа БНХАУ-ын вакциныг худалдан аваад хийж байгаа. Тавдугаар сарын дундуур Улаанбаатар хотод нэгдүгээр тунгаа бүрэн хийх, шаардлагатай хүмүүсийнхээ хоёр дахь тунг хийх төлөвлөгөөтэй явж байна. Дахин вакцин татан авах шаардлагатай байгаа. Зургадугаар сарын дундуур гэхэд 60 хувиа бүрэн вакцинжуулна. Спутик вакцин авах гэрээгээ хийчихсэн. Дотооддоо үйлдвэрлэл нь тасраад, асуудалтай байгаа учраас өдөр хоногоо хэлж чадахгүй хүлээчихлээ. ОХУ-ын Элчин сайд энэ долоо хоногт эхний татан авалтыг хийхийн тулд ажиллана гэдгээ илэрхийлсэн. Бид онгоцоо бэлдчихсэн хүлээгээд байж байна.