Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн дансанд 50 мянган төгрөг орж эхэллээ

Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн дансанд 50 мянган төгрөг орж эхэллээ

Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг бүрэн хамруулж, идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгох санхүүжилтийг шийдсэн талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр мэдээлсэн. 

Тэгвэл вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэдийн дансанд өнөөдрөөс эхлэн 50 мянган төгрөгийг шилжүүлж эхэлжээ. Иргэдийн гар утсанд “Вакциндаа хамрагдсан хариуцлагатай иргэн” гэсэн тайлбартай 50 мянган төгрөг өнөөдрөөс орж эхэлж байгаа аж. 

Засгийн газраас зохион байгуулан олгож буй энэхүү мөнгөн урамшуулал нь нэг талаар иргэдийн дархлаажуулалтыг дэмжих, нөгөө талаар өрхийн амьжиргаагаар дамжуулан эдийн засгийг дэмжих зорилготойг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан тодотгож байв. 

Эх сурвалж: МОНЦЭМА