Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар  хорооны гараашуудыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар  хорооны гараашуудыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гараашуудыг буулгаж эхэлжээ. Тус хороонд зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй нийт 132 гарааш 20 орчим жил болсон аж. Гараашуудыг чөлөөлж, дугуйн болон явган хүний зам, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол зэрэг цогц бүтээн байгуулалтын ажил хийхээр болжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн зардлыг нийслэлийн захирагчийн ажлын албанаас гаргах юм. 

СХД-ийн газар зохион байгуулалтын албанаас гараашны эздэд гурван удаагийн шаардах хуудас хүргүүлсэн байна. Зарим иргэн шаардлагыг зөвшөөрч эд зүйлээ ирж авч байгаа бол зарим нь шаардлага биелүүлэхгүй байгаа тул албадан чөлөөлж байгаа аж. Ингэхдээ гарааш доторх эд зүйлийг бичлэгээр баталгаажуулан протокол хөтөлж эздэд нь хүлээлгэж өгч байгаа юм байна.