Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа ШИЛЭН болжээ

Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа ШИЛЭН болжээ

СӨХ-ны үйл ажиллагаа ШИЛЭН боллоо. ШӨХТГ-т СӨХ-ны асуудлаар дараах гомдол ирдэг. 

  • Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, хураамж, зарцуулалт, хяналт
  • СӨХ ус, цахилгаан тасалж байгаа тухай
  • СӨХ-ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ
  • Хууль бусаар СӨХ байгуулсан, СӨХ-г солих шаардлагатай тухай 
  • Орон сууцны засвар, үйлчилгээ үзүүлж буй компани СӨХ-ны үйл ажиллагаа явуулж  байна гэх мэт. 

Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэж иргэн таны СӨХ-д төлсөн мөнгө хаана, юунд зарцуулагддаг тухай иргэд хяналт тавих, гомдол өгөх, шийдвэрлүүлдэг байх энгийн хялбар хэрэглээтэй UBCall буюу "ШИЛЭН СӨХ" апп-тай боллоо.  Эхний ээлжинд СӨХ-ны Дээд зөвлөлийн гишүүн 900-н СӨХ  тус  аппликейшнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ. 

"ШИЛЭН СӨХ" апп-ны хөгжүүлэлтийг “ЮБ КОЛЛ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд үйлчилгээндээ ашиглахыг хүссэн аль ч СӨХ-д үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглах эрх олгож байна. Хамгийн гол нь иргэд сэтгэл ханамжтай байж, хүн бүрт эргэлзээтэй байсан СӨХ-ны асуудлууд шилэн болох нь чухал юм.