Хадгалалтын горим нь алдагдсан 250 тун вакциныг устгажээ

Хадгалалтын горим нь алдагдсан 250 тун вакциныг устгажээ

Энэ сарын 05-ны өдөр Дундговь аймгийн төвөөс Цагаандэлгэр сум руу коронавирусийн эсрэг вакциныг тээвэрлэж явсан ажилчид цасан шуурганд төөрч, автомашин нь цасанд суун саатсан байна. Улмаар гурван хайрцаг вакцины хадгалалтын горим алдагдаж +10, +19, +20 хэмтэй болсон байжээ. Иймд горим алдагдсан 250 хүн/тун вакциныг битүүмжилж, хэрэглээнд гаргаагүй бөгөөд вакциныг устгах юм байна.  

Мөн энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх дархлаажуулалтын түр цэгт нэг блакондоо 10 хүн/тун бүхий “АстраЗенека” вакцины үлдэгдэл гурван хүн/тунг хүн ирээгүй, задалснаас хойш зургаан цаг болсон тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу устгажээ.