Томоохон зах, худалдааны төвүүдийг энэ сарын 22-ны өдрөөс нээнэ

Томоохон зах, худалдааны төвүүдийг энэ сарын 22-ны өдрөөс нээнэ

Энэ сарын 22-ноос томоохон зах, худалдааны төвүүдийг нээхээр болжээ. 

Тодруулбал, 

  • Орон нутаг хоорондын зорчих хөдөлгөөн,
  • Томоохон зах, худалдааны төвүүд,
  • Хоол үйлдвэрлэлийн газрууд /ресторан, кафе, түргэн хоолны газар, цайны газар/-ыг 50 хувийн дүүргэлттэйгээр,
  • Шаардлага хангасан зочид буудлууд,
  • Амралт, жуулчны баазыг тодорхой хязгаарлалттайгаар нээхээр жагсаалтуудыг гаргасан байна.

Энэ гэхдээ эцсийн шийдвэр биш ч өнөөдөр мэдээлж байгаагийн шалтгаан нь тодорхой хэмжээнд дээрх байгууллагуудад бэлтгэл ажлаа тодорхой хэмжээнд хангах боломжийг нээж өгөх ёстой гэсэн үүднээс хэлж байгаа юм. Бид бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн хүрээнд нээж, эдийн засгийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд эргэлтэд оруулахгүй бол эдийн засаг эрсдэлт байдалд байна гэж УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдэгдлээ.