Сүүлийн хоёр өдөр долоон иргэн угаартаж амиа алджээ

Сүүлийн хоёр өдөр долоон иргэн угаартаж амиа алджээ

Сүүлийн өдрүүдэд цаг агаар сэрүүн байгаатай холбоотойгоор иргэд угаартах хэрэг олноор гарах болжээ. Тодруулбал, өчигдөр /2021.05.13/ 9 дүүргийн 31 иргэн угаартаж, дөрвөн хүн нас барсан байна. Өнөөдөр мөн ахин гурван хүн нас барж, нийт 7 хүн шахмал түлшинд угаартаж, хорвоог орхижээ.

Тодруулбал, СХД-ийн 22-р хороонд 25 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй нас барсан бол, БЗД-ийн 17-р хороонд 30 настай эрэгтэй нас барсан байна. Бүгд шахмал түлш түлдэг, өрхөө бүтээж хоносноос амиа алджээ. Нэг том, нэг хүүхэд биеийн байдал маш хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Угаартаж нас барсан иргэдийн урьдчилсан шалтгаан хэлэхдээ нөхцлийг яндангаа авч өрхөө бүтээсэн болон буруу галласан гэж тайлбарлаж буй билээ.