Наадмын нээлтийн найруулагчийг өнөөдөр ТОДРУУЛНА

Наадмын нээлтийн найруулагчийг өнөөдөр ТОДРУУЛНА

Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн концертын ерөнхий найруулагчийг Баяр наадам зохион байгуулах комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Тус комисс өнөөдөр хуралдах бөгөөд УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар, Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, “Херо интертайнмент” студийн захирал Б.Баатар нарын нэр яригдаж байна.

  • Н.Наранбаатар- 2016, 2017, 2018 он
  • Г.Цоггэрэл- 2019 он
  • Б.Баатар- 2020 оны баяр наадмаар нээлтийн концертийн ерөнхий найруулагчаар ажилласан билээ.