Наадмын концертыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар хамтарч найруулна

Наадмын концертыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар хамтарч найруулна

Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн концертын ерөнхий найруулагчид Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар өрсөлдөж байгаа талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр /2021.05.14/ болсон Баяр наадам зохион байгуулах комиссын хурлаар баяр наадмын концертыг дээрх гурван эрхэм хамтарч найруулахаар болсон байна.

Сонирхуулахад, УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар нь 2016, 2017, 2018 он, Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл нь 2019 он, “Херо интертайнмент” студийн захирал Б.Баатар нь 2020 оны Улсын их баяр наадмын нээлтийн концертыг найруулж байжээ.