СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ой хээрийн түймэр гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ой хээрийн түймэр гарчээ

Энэ сарын 15-ны өдрийн /2021.05.15/ 12:40 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Нам даваа” гэдэг газар ой хээрийн түймэр гарсан гэх дуудлагыг тус аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тодруулбал, дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, эрэн хайх, аврах анги, Дархан-уул аймгийн онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Хонгор сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид болон орон нутгийн иргэд тусалж хамтран ажиллаж энэ сарын 16-ны өдрийн 06 цаг 15 минутанд цурамд оруулж өдрийн 14:20 минутанд ой хээрийн гал түймрийг унтраажээ. 

Иймээс ард иргэд хаврын хуурайшилттай энэ үед сонор, сэрэмжтэй байж ил гал гаргахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. 

М.МАРАЛМИЧИД




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө