ОХУ-ын уран бүтээлчид анх удаа САНСАРТ уран сайхны кино хийнэ

ОХУ-ын уран бүтээлчид анх удаа САНСАРТ уран сайхны кино хийнэ

ОХУ-ын уран бүтээлчид сансрын нисгэгчийн амьдралыг харуулсан кино хийхээр төлөвлөж байна. Кино зураг авалтыг хийхээр уран бүтээлчид ирэх аравдугаар сард Олон Улсын сансрын станцыг зорих аж.

Киноны ерөнхий үйл явдал нь сансрын станцад ажиллаж буй нисгэгчид яаралтай мэс засал хийх шаардлага гарсны улмаас дэлхийгээс эмч очиж, сансарт хагалгаа хийн, нисгэгчийн амь насыг нь аварч байгаа талаар өгүүлэх юм байна. 

Кино гол дүрийг бүтээх жүжигчин Юлия Пересильд

Кино найруулагчаар Клим Шипенко ажиллаж, гол дүрийг Юлия Пересильд бүтээхээр болжээ. Түүнчлэн тэдэнтэй сансрын нисгэгч Антон Шкаплеров хамтран ажиллах аж. Ташрамд дуулгахад, ОХУ 2030 он гэхэд Олон улсын сансрын тойрог замд өөрсдийн станцаа байгуулахаар төлөвлөж буй.  

Эх сурвалж: CNBC