Улсын начин Б.Серик, улсын харцага Д.Анар нар Курес бөхөд зодоглоно

Улсын начин Б.Серик, улсын харцага Д.Анар нар Курес бөхөд зодоглоно

Казах курес бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-18-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Монголд анх удаа зохион байгуулагдах гэж буй Казах курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид бүтэн багаараа буюу 16 тамирчин найман жинд зодоглоно.

Тухайлбал, +100 кг-д улсын начин Б.Серик, үнэмлэхүй жинд улсын харцага Д.Анар нар хүч үзэх аж.

Дашрамд дуулгахад, Казах курес бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрт түрүүлсэн тамирчин 1000 ам.доллар хүртэнэ. Харин мөнгө 500, хүрэл медальд 300 ам.долларын мөнгөн шагнал дагалдах аж. Харин үнэмлэхүй жинд аваргалсан бөх 3000 ам.доллар, үзүүрлэсэн бөхөд 2000, хүрэл медаль хүртвэл 1000 ам.доллараар байлах юм байна.