СУРВАЛЖИЛГА: Усанд осолдсон 5 настай М-ийн ээж архидан согтуурч, хүүгээ живснийг ч мэдээгүй байжээ

СУРВАЛЖИЛГА: Усанд осолдсон 5 настай М-ийн ээж архидан согтуурч, хүүгээ живснийг ч мэдээгүй байжээ

Өвлийн улиралд иргэд угаартаж амиа алдах нь нэмэгдэх төлөвтэй байгаа бол, зундаа автомашины осол болон усанд живж эндэх нь сүүлийн жилүүдэд түгээмэл болоод байна. 

Тэр дундаа иргэд голын эрэг орчимд цуглаж архидан согтуурсан үедээ усанд орох, эцэг эхийн хараа хяналт сулаас голын эрэг дээр тоглож байсан хүүхдүүд усанд живэх тохиолдол гарч эхлээд байна. 

-“ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ” ГЭЖ ТОДОТГОЖЭЭ-

Тухайлбал, уржигдар /2021.05.17/ 17:47 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Хойхоон-Ам” гэдэг газар орчмын “Туул” голд 5 настай М хүү усанд осолдсон тухай дуудлагыг Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Харин тус хэрэг явдлыг албаны мэдээлэлд “Хүний үйл ажиллагаатай холбоотой осол” гэж тодотгосон байв. Иймд бид хэрэг явдал юунаас болж гарсан болохыг тодруулахаар “Хойхоон-Ам”гэх газрыг зорилоо.

Хэрэг гарсан тус газарт иргэдийн хөдөлгөөн их байв. 2021.05.18

Биднийг очиход “Туул” голын усны түвшин өндөр, голын эрэг орчимд амарч, зугаалж буй хүмүүс их байсан бөгөөд тус газар нь бургасаар хүрээлүүлсэн, ойр орчимдоо автомашины олон салаа шороон замууд зурайн харагдаж байлаа. 

Товчхондоо, тус газарт усанд осолддоггүй юм аа гэхэд автомашинд ч дайруулж болохоор аюултай амралт зугаалгын орчин биднийг угтсан юм. 

Ингээд бидний албаны эх сурвалжаас хэрэг явдлын талаар тодруулахад, “5 настай М хүүг хайх ажиллагааг тухайн өдөр /2021.05.17/-ийн 18:30 цагаас эхлүүлж, 20:50 цагт зогсоосон. Ингээд өнөөдөр /2021.05.18/ өглөөний 06:40 цагт дахин эхлүүлж “Хоохойн-Ам” гэх газраас Баянзүрхийн гүүр хүртэл Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн аврах ангийн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг аврах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн юм. 

Өмнөх жилүүдтэй харьцуулахад Туул голын усны түвшин өндөр байгаа ажээ. 2021.05.18

-М ХҮҮГ ЖИВЭХЭД ТҮҮНИЙ ЭЭЖ БОЛОН НАЙЗУУД НЬ АРХИДАН СОГТУУРСНЫ УЛМААС МЭДЭЭГҮЙ БАЙЖЭЭ-

Харин бид 5 настай М хүү усанд осолдоход юу нөлөөлсөн талаар албан бус эх сурвалжаас мэдээлэл авахад, “Тухайн үед М хүүгийн ээж болон түүний найзууд нийлж бага насны хүүхдүүдээ аваад салхинд гарч явжаад, тус газарт ирж архидан согтуурсан байна. Ингээд тэднийг өөрсдийгөө ч хянах чадваргүй байх үеэр М хүү 4 болон 6 насны хоёр хүүхдийн хамт голын эрэг дээр “саваар ус хутган тоглож” байгаад ийнхүү осолджээ. 

Гэтэл тухайн үед М хүүгийн ээж болон түүнтэй хамт явсан хүмүүс “М-ыг осолдсон гэдгийг мэдээгүй” гэх бөгөөд тэдний хажууханд талд нь амарч явсан залуус ослын тухай дуудлагыг Онцгой байдлын газарт өгсөн байна.

Ингээд албаныхан хэрэг болсон газарт ирэхэд 5 настай М хүүгийн ээж архидан согтуурсны улмаас ухаангүй байсан бөгөөд хүүгээ усанд живснийг ч мэдээгүй байжээ". Иймд тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. 

Өмнөх жилүүдтэй харьцуулбал, энэ жил “Туул” голын усны түвшин өндөр байгаа гэх бөгөөд Налайх дүүрэгт л гэхэд он гарснаас хойш зургаан удаагийн энэ төрлийн дуудлага иржээ. Иймд ард иргэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг бид сэрэмжлүүлж байна. 

Налайхын Онцгой байдлын аврагчид М хүүг хайж байв. 2021.05.18

Мөн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.ЧинбатУрин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан амралт зугаалгад гарахдаа бага насны хүүхдээсээ хараа хяналтаа салгахгүй байх, голын эрэг дээр ирж архидан согтуурахгүй байх, ингэснээр өөрсдийнхөө болон гэр бүл, үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж амь насаараа хохирохгүй байх бүрэн боломжтой” гэдгийг  шүү гэдгийг иргэдэд сэрэмжлүүлж өгөөрэй гэсэн юм.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө