Япон улсын Засгийн газар өчигдөр/2021.05.19/ коронавирусийн тархалтыг намжаах зорилгоор Ази болон Номхон далайд орших 7 улсын иргэдийг мөн эдгээр улсаар дамжин ирсэн зорчигчийг Япон улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлэхгүй гэж мэдэгдлээ. Уг долоон орны дотор Монгол Улс ч багтжээ. Хилийн хориг тавьж буй долоон орон:
- Тайланд /сүүлийн 24 цагт коронавирусийн 2473 тохиолдол/
- Камбож /сүүлийн 24 цагт 345 тохиолдол/
- Шри Ланка /сүүлийн 24 цагт 2518 тохиолдол/
- Сейшелийн арлууд /сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй/
- Сент-Люсиа /сүүлийн 24 цагт 53 тохиолдол/
- Зүүн Тимор /сүүлийн 24 цагт 176 тохиолдол/
- Монгол /сүүлийн 24 цагт 575 тохиолдол/. Ингэснээр Японы Засгийн газраас халдварын улмаас хязгаарлалт тавьсан улсын тоо 159 болж байгаа юм.
Журамд зааснаар хязгаарлалт тогтоосон бүс нутгаас ирсэн иргэдийг онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд Япон руу нэвтрүүлэхгүй. Мөн Японы иргэдэд уг журам хамаарахгүй бөгөөд маргаашаас/2021.05.21/ эхлэн хэрэгжих юм байна.
Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Japantimes