Унгарт коронавирусээр нас барсан монгол эмэгтэйн нярайн бие сайжирч, эмнэлгээс гарчээ

Унгарт коронавирусээр нас барсан монгол эмэгтэйн нярайн бие сайжирч, эмнэлгээс гарчээ

Өнгөрсөн сарын 05-нд /2021.04.05/ Унгар улсад амьдарч байсан Монгол Улсын иргэн коронавирусийн халдвараар нас барж, долоон настай бяцхан охин нь инкубаторт бойжиж байгаа талаар бид мэдээлж байсан билээ. Охины ээж долоон сартай жирэмсэн байхдаа охиноо хийсвэрээр төрүүлж эндсэн юм.

Тэгвэл охины бие тэнхрэн 3,3 кг болж эмнэлгээс гарсан байна. Охин аав хоёр тун удахгүй "Хүннү эйр" компанийн нислэгээр нутаг буцах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэр хүртэл байх зардал бусад асуудлыг Унгарт буй Монголчууд шийдэж байгаа аж. Мөн охины гэр бүлд туслах хандивын аян үргэлжилсээр байна.

Хандивын данс:  Унгар дахь Монголчуудын Хамтын Холбоо ( Magyarországi Mongolok Összefogása Egyesület)

10101023-33648100-01005009.

Oлон улсын IBANкод НU93.

Oхины аавын банкны данс:

Хаан Банк: 5079086561-Д. Ганболд

Холбоо барих утас:06202167498.

06302471515.

06306125367.