ТОДРУУЛГА: Ээжийн маань утас холбогдож байгаа ч дуудаад авахгүй байна

ТОДРУУЛГА: Ээжийн маань утас холбогдож байгаа ч дуудаад авахгүй байна

Энэ сарын 17-ны 11:00 цагийн үед "БЗД, Офицер орчмын X апартментын зүүн талаас зургаан настай М, 60 настай О нар салхилахаар гараад алга боллоо" гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж эхэлсэн билээ. Бид эмээ охин хоёр олдсон эсэхийг охины ээжээс асуулаа. 

Тэрбээр "Алга болсон өдрөө хамгийн сүүлд 13:50 цагт аавтайгаа холбогдон "Сансарт явж байна" гэж хэлээд холбоо тасарсан. Ээжийн маань утас нь холбогдож байгаа ч утсаа авахгүй байгаа. 

Гар утасны дугаараар  нь шүүлгэж хайх гэсэн боловч одоог хүртэл зөвшөөрөл өгөхгүй, эрэн хайх ажиллагаа удаашралтай байна.

Тухайн өдөр хамгийн сүүлд 14:00 цагийн орчимд сансарын ойр хавийн камерийн бичлэгт өртсөнөөс өөр харсан хүн олдоогүй. Ойр хавийн хамаатан садан, төрөл төрөгсдийнхөө гэрт ч очоогүй байна" гэлээ.   

Эмээ, охин хоёрыг харсан бол 91641221, 88057386 утас руу холбогдоно уу.