Монголд амьдардаг Вьетнам иргэд УОК-т 10 сая төгрөгийн хандив өглөө

Монголд амьдардаг Вьетнам иргэд УОК-т 10 сая төгрөгийн хандив өглөө

“Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдийн нийгэмлэг”-ээс коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан хандив өгчээ. Манай улсад нийт 100 гаруй вьетнам иргэн ажиллаж, амьдардаг аж.

Эдгээр иргэн сэтгэлийн хандив болгож 10,200,000 төгрөгийг УОК-т хүлээлгэн өгсөн талаар УОК-ын Шуурхай штаб мэдээллээ.