УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тавдугаар сарын 22-оос ямар салбарын үйл ажиллагааг нээж байгааг Засгийн газрын хэвлэл, мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг танилцууллаа.
Тэрбээр "Тавдугаар сарын 22-оос эхлэн дараах зургаан салбарын үйл ажиллагааг нээж байна.
Нэг. Вакцины давтан тунгаа хийлгэсэн иргэд орон нутаг хооронд ямар ч хязгаарлалтгүйгээр зорчино. Мөн 0-17 насны хүүхдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ шаардахгүй
Хоёр. Томоохон хэмжээний 9 захын үйл ажиллагааг нээж байна
Гурав. Давтан тунгаа хийлгэсэн иргэд ресторан, хоолны газруудаар үйлчлүүлж болно. Ингэхдээ заал 50 хувийн дүүргэлттэй байна
Дөрөв. Зочид буудал болон дэн буудал
Тав. Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.
Зургаа. Саун, халуун усны газрууд 50 хувийн дүүргэлттэй ажиллана
ШУУД ҮЗЭХ: