“Интермед” эмнэлэг нь ОХУ-ын “Спутник V” вакциныг 5-р сарын 22,23-ны өдрүүдэд ХУД-ын Орчлон сургууль дээр олон нийтэд зориулан төлбөртэй хийхээр албан ёсны хуудсаараа зарлалаа.
“Спутник V” вакцин хийлгэх хүсэлтэй иргэд “Интермед” аппликейшн татан авч вакцин хэсэгт захиалгаа баталгаажуулах юм байна. Одоогоор вакцины цаг захиалга явагдаж байгаа ба нөөц дуусмагц вакцины цаг хаагдах аж. Вакцины 2 тун нийт 120,000₮ үнэтэй хийгдэнэ.
Intermed app татах: https://qrco.de/bc1UYW
Вакцины цаг захиалах заавар: https://www.intermed.mn/view/1956
Дэлгэрэнгүй мэдээллийг 7701-1111болон Intermed Hospital Mongolia пэйж хуудаснаас аваарай.