Энэ амралтын өдрүүдэд /2021.05.22,23/ тээврийн цагдаагийн албаны шуурхай утсанд нийт 579 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 399 дуудлага бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт 2 хүн гэмтэж, орон нутагт 5 хүн амь насаа алдсан байна.
Нийслэлд явган зорчигч автомашинд мөргүүлсэн дөрөв, автомашин мөргөлдсөн жолооч-1, зорчигч-1 тус тус гэмтсэн бол орон нутагт мотоциклын осол 1, автомашин осолдож нэг зорчигч тус тус гэмтсэн байна.
ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН БАЙДЛААР:
- 2021 оны тавдугаар сарын 22-ны 09:00 цагийн орчим Хэнтий аймагт суудлын автомашин явган зорчигч мөргөж, явган зорчигчийн амь хохирсон.
- 2021 оны тавдугаар сарын 22-ны 10:00 цагийн орчим Баянхонгор аймагт бага оврын ачааны автомашин, хүүхэд мөргөж, хүүхдийн амь хохирсон.
- 2021 оны тавдугаар сарын 22-ны 12:00 цагийн орчим Төв аймагт автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.
- 2021 оны тавдугаар сарын 22-ны 23:00 цагийн орчим Орхон аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.
- 2021 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагийн орчим Хөвсгөл аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.Мөн алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтийн үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 105, орон нутагт 54, улсын хэмжээнд 159 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.