Согтуу жолооч хоёр айлын гэрийг мөргөж, зугтахыг завджээ

Согтуу жолооч хоёр айлын гэрийг мөргөж, зугтахыг завджээ

Энэ амралтын өдөр буюу /2021.05.23/-нд согтуу жолооч хоёр айлын гэрийг мөргөөд зугтахыг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, СХД-ийн 33 дугаар хороо Тахилт орчим 14 цагт хашаанд байсан хоёр гэрийг мөргөн зугтаахыг завдсан юм. Нэг гэрт 2-12 насны дөрвөн хүүхэд байсан бөгөөд азаар хүний амь нас хохирч, бэртэж гэмтээгүй байна. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар 14:00 цагаас хойш цагдаагийн 102 утсанд дуудлага өгсөн ч хоёр цаг өнгөрөхөд цагдаа, түргэн аль аль нь ирэлгүй удсан. Ашгүй нэг юм цагдаа нь ирэхэд согтуу жолоочийг авч явж хорино, гомдолтой бол маргааш хуулийн байгууллагт гомдол гаргаарай гэсэн. Цагдаагийн байгууллагаас осол гаргасан тухайн жолоочийг саатуулаад байгаа юм.




Өнөөдөр луу өдөр

11 цагийн өмнө