Түргэн тусламжийн автомашин айлын хашаа руу гулгаж ороод гарч чадахгүй байна гэж дуудлага өгчээ

Түргэн тусламжийн автомашин айлын хашаа руу гулгаж ороод гарч чадахгүй байна гэж дуудлага өгчээ

Сүүлийн өдрүүдэд цаг агаар сэрүүсэж, нийслэлд нойтон цас орж, хальтаргаа, гулгаа үүсээд байна. Энэ үеэр түргэн тусламжийн автомашин айлын хашаа руу гулгаж ороод, гарч чадахгүй байжээ.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд автомашин айлын хашаа руу гулгаж ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 25-ны өдрийн 04:03 цагт Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авсанбайна. Ингээд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 04:30 цагт очиход Яаралтай түргэн тусламжийн төвийн жолооч Х-гийн жолоодож явсан “Старекс” загварын суудлын автомашин айлын хашаа руу гулгаж орсон байсныг татаж гаргажээ.