МҮОНРТ-ийн захирал асан Ц.Лхагвадаш ШИНЭЭР томилогдсон удирдлагуудыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж байна

МҮОНРТ-ийн захирал асан Ц.Лхагвадаш ШИНЭЭР томилогдсон удирдлагуудыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж байна

МҮОНРТ-ийн захирал асан Ц.Лхагвадаш өнөөдрөөс буюу /2021.05.25/-нд МҮОНРТ-ийн гадаа өлсгөлөн зарлаж байгаа юм. Тодруулбал, тэрээр МҮОНРТ-ийн удирдлагуудын гаргасан шийдвэрийг эсэргүүцэн энэхүү арга хэмжээг авсан ба одоогийн Ерөнхий захирал А.Бүрэнбатийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Даваажав гэх хүнийг ажилд оруулсан гэх  тушаалыг цуцлахыг шаардаж,  уг телевизийн үндэсний зөвлөлийн гишүүд албан тушаалын шахаа хийдэг гэх мэдээллийг өглөө. Мөн энэ асуудал шийдвэрлэгдтэл  одоогийн ерөнхий захирал  А.Бүрэнбатын захирал байх эрхийг түдгэлзүүлэх хэрэгтэй гэсэн юм.

Даваажавыг ямар хүн гэдгийг Монгол хүн бүр мэднэ. Хүчирхийлэгч, бэлгийн дарамт үзүүлж байсан гэх хэргээр хүний үндэсний комисс ч мэдээлэлж байсан төдийгүй, ял ч эдэлж байсан гэдгийг дурдан, МҮОНРТ бол олон нийтийн өмч болохоос хэн нэгний харьяа байгууллага биш,  ерөнхий захирал А.Бүрэнбатыг гарч ирэн мэдэгдэл авахыг хүсэж, энэ бол жагсаал цуглаан биш  ганц хүний тэмцэл юм шүү, шаардлагыг биелүүлтэл өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Ц.Лхагвадаш нь 1990 оноос хойш 2021 он хүртэл 31 жил МҮОНРТ-д ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч байжээ.

ВИДЕО: