Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож буй тул бүх нийтээр амарч байна. НИТХ-ын тогтоолд автомашины дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй хэмээн заасан байдаг. Иймд өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д өөрчлөлт оруулсан. Улмаар Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон юм.

Энэ өдрийг Гандантэгчэнлин Хийд “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулж буй аж.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө