ВИДЕО: “Чарли миний хурууг хазчихлаа” бичлэг 760 мянган ам.доллараар зарагджээ

ВИДЕО: “Чарли миний хурууг хазчихлаа” бичлэг 760 мянган ам.доллараар зарагджээ

2007 онд интернет сүлжээнд анх нийтлэгдэж байсан “Чарли миний хурууг хазчихлаа” хэмээх Их Британийн нэгэн гэр бүлийн хөгжилтэй бичлэг 760 мянган ам.доллараар зарагджээ. 

Бичлэгт Чарли Дэвис-Карр хэмээх хүү ах Харригийнхаа хурууг хаздаг. Харин Харри Британийн нутгийн аялагаар “өвдөж байна” гэж дүүгийнхээ нэрийг дуудан хашхирч буй нь дүрслэгдсэн байдаг. Тус видео youtube сувагт тавигдсанаас хойш 880 сая гаруй хүний хандалт аваад байсан юм. 

55 секунд үргэлжилсэн видеог дуудлага худалдааны үеэр “3fmusic” гэх нэр бүхий хүн авсан бөгөөд цаашид ашиглах, түгээх эрхийг эзэмшихээр болжээ. Тиймээс бичлэгийг "youtube" сувгаас удахгүй устгах аж. Харин нийгмийн сүлжээнд цацагдсан хувилбаруудыг үзэж болох ч ашиглах бол зохиогчоос зөвшөөрөл авах юм байна. 

ҮЗЭХ:

Эх сурвалж: CNBC