ТАНИЛЦ: Төрийн дээд шагналаар энгэрээ мялаасан эрхмүүд

ТАНИЛЦ: Төрийн дээд шагналаар энгэрээ мялаасан эрхмүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулж байна. Өнөөдөр урлаг, спортын хэд хэдэн эрхмүүд "Гавьяат" гэх эрхэм цолоор энгэрээ мялаалаа.  

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР

  • Говь хээрийн бүсийг ойжуулахад манлайлан оролцсон Байгаль орчны гавьяат ажилтан Д.Брадус
  • Үндэсний их урлагийн театрын бүжиг дэглээч, төрийн шагналт урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар
  • Ховордож буй тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, удмын санг хадгалах, хойч залуу үедээ малч ухааныг өвлүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Ж.Тогтохсүрэн 
  • Дундговь аймгийн Салхитын мөнгөний ордод түшиглэсэн, “Эрдэнэс силвер ресурс” компанийг богино хугацаанд чадамгай удирдсан Төмөрийн Мөнхбаяр

МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЦОЛООР

  • Монголын жудо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж гавьяат дасгалжуулагч Д.Баатаржав, гавьяат тамирчин Д.Баттулга нарт ардын багш цол
  • Монголын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, ард иргэдийн амь насыг авран хамгаалах үйлдсэн оруулсан хувь нэмрийг үнэлж гавьяат эмч Д.Сэржид ардын эмч цол тус тус хүртээв.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛООР

  • Гавьяат эдийн засагч цолоор Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
  • Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзориг, “Гүүм” компанийн захирал Х.Гиймаа, “Мах Импекс” ХХК-ийн ерөнхий инженер Д.Самдан, “Амгалан Дулааны станц” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал Ч.Цогтсайхан, 
  • Гавьяат агрономич цолоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хорооны ахмад настан Р.Энхбат
  • Гавьяат барилгачин цолоор “Жигүүр гранд” компанийн армотурчин Л.Эрдэнэчимэг
  • Гавьяат дасгалжуулагч цолоорДархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Д.Гүржав
  • Гавьяат жүжигчин цолоор “Аримун” продакшны жүжигчин Д.Ганцэцэг, “Цирк” студийн захирал Г.Доржнамжил, Монгол Улсын Консерваторийн төгөлдөр хуурийн багш С. Саянцэцэг, чөлөөт уран бүтээлч А.Цэгмэд
  • Гавьяат тамирчин цолоор Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Анхцэцэг, Авто мото спортын тамирчин Д.Болдбаатар, Холимог тулааны спортын дасгалжуулагч, Байлдааны самбо бөхийн дэлхийн аварга Б.Дамланпүрэв, Сонирхогчдын боксийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Нандинцэцэг
  • Гавьяат хуульч цолоор Хөвсгөл аймгийн Бүрэн сумын ахмад настан, ахмад хуульч Г.Балдан, Тагнуулын Ерөнхий газрын ахмад ажилтан Ш.Эрдэнэбаатар
  • Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор МҮОНРТ-ийн сэтгүүлч Д.Баярсайхан, Талын монгол телевизийн захирал, яруу найрагч Н.Баянмөнх
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор хөгжмийнзохиолч М.Хатанбаатар
  • Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Монгол Үсчин гоо сайханчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Одонгоо, МИАТ ХК-ийн тасалбар түгээгүүрийн ээлжийн ахлагч Д.Энхтүвшин,
  • Худалдааны гавьяат ажилтан цолоор Нийслэлийн Баянгол дүүргийн ахмад настан, Худалдааны байгууллагын ахмад ажилтан Г.Цэвээндорж
  • Шинжлэх ухааны гавьяат ажилтан зүтгэлтэн цолоор ШУТИС-ийн эрчим хүчний ахмад багш Ц.Бат-Өлзий, Монголын Шинжлэн ухааны үндэсний академийн дэд ерөнхийлөгч С.Будням

АЛТАН ГАДАС ОДОНГООР

  • UBS телевизийн сэтгүүлч О.Мөнхгэрэл,
  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан М.Энхчимэг 
  • Монголын ярих урлагийн төвийн тэргүүн Б.Энхгэрэл

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

Лантуун Дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан нарыг тус тус шагналаа.

ҮЗЭХ: 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө