МУГТ М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгоно

МУГТ М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгоно

Монгол улсын гавъяат тамирчин М.Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар хэмээх эрхэм алдрыг хүртээх зарлиг гарчээ. Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2021.05.26/ зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавьяат цол, одон, медаль хүртээсэн. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн одон, медаль гардуулах ёслол энэ сарын 29-нд буюу бямба гаригт үргэлжлэх юм байна. 

М.Уранцэцэг нь жүдо бөхийн ДАШТ-ний алт(2013), мөнгө(2017), хүрэл медальт(2019) ААШТний хошой алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт  Азийн наадмийн аварга Мастерсийн алт, хошой хүрэл Гранд Сламын 7-алт 6-мөнгө 5-хүрэл,  Гранд Приксийн 5-алт 5-мөнгө 8-хүрэл,  Дэлхийн цомын 4-алт 2-мөнгө  1-хүрэл медальт,  Самбо,Кураш бөхийн дэлхийн аварга Геннисийн амжилтийн эзэн билээ.