Алтанбулаг боомтын хөл, хөдөлгөөнийг ирэх сарын 02-ныг хүртэл хязгаарласан хэвээр байна

Алтанбулаг боомтын хөл, хөдөлгөөнийг ирэх сарын 02-ныг хүртэл хязгаарласан хэвээр байна

Манай улсын хилийн Алтанбулаг боомт өнөөдрийн байдлаар тусгай хуваарийн дагуу ажиллаж байна. Тодруулбал, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ирэх сарын 2-ныг хүртэл түр хугацаанд хязгаарлаад байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг ийнхүү түр хаагаад байгаа юм. Харин бараа бүтээгдэхүүнийг өмнө нь Засгийн газрын энэ оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 38-р тогтоолд заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн улсын хил нэвтрүүлж байгаа. 

Ингэхдээ гадаадын ачаа тээвэрлэгчийг Монгол Улсын нутгийн гүнд оруулахгүйгээр экспортын бараа бүтээгдэхүүний тээврийн хэрэгслийн чиргүүлийг хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх замаар тээвэрлэлтийг зохион байгуулж байгаа юм. Дээрх байдал өнөөдрийг хүртэл хэвээр үргэлжилж байна. 

ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг манай улсын 10 боомт одоогийн байдлаар хаалттай байгаа. Ихэнх боомтыг 6 дугаар сарын 2-н хүртэл хугацаагаар хаагаад байгаа юм. Харин зарим боомтыг хэсэгчилэн ажиллуулж, шаардлагатай шатахуун, малын тэжээл, улаанбуудайн үр, хүнс, эм, эмнэлгийн бараа материалыг татан авч байгаа юм.