Дахин хоёр иргэн угаартаж нас баржээ

Дахин хоёр иргэн угаартаж нас баржээ

Сүүлийн үед угаарын улмаас нас барах тохиолдол цөөнгүй гарч байна.Хоёр хоногийн өмнө/2021.05.26/ гэхэд нэг гэр бүлийн дөрвөн гишүүн угаартаж нас барсан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл өчигдөр/2021.05.27/ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо болон Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд хоёр хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг дахин гарсан байна. Хэргийг тодруулбал, тус иргэд Монгол гэрт зуухны яндангаа салган авч, өрхөө бүтээсэн байжээ. Иймд иргэд та бүхнийг угаарын аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.