УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ гавьяат цол хүртлээ

УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ гавьяат цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулж байна. Дөнгөж сая Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ Монгол Улсын гавьяат жүжинчин цолоор энгэрээ мялаалаа.

Тэрбээр шагналаа гардаж авсны дараа  “Төрүүлж өсгөсөн аав, ээж, хань, үр хүүхдүүддээ баярлалаа. Төр минь өндөр дээд шагналаар “үнсэж” мялаалаа. Шинэ уран бүтээлээр цаг сайхан болсон хойно уулзана аа. Манай театр шинэ уран бүтээл хийж байгаа. Дэлгэцийн уран бүтээл ч байгаа. Маш их баярлалаа” гэв.




Өнөөдөр хонь өдөр

25 минутын өмнө