ТОДРУУЛГА: Увс аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэдээс коронавирус илэрчээ

ТОДРУУЛГА: Увс аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэдээс коронавирус илэрчээ

Сүүлийн 24 цагт Увс аймагт коронавируст халдварын таван тохиолдол шинээр бүртгэгдлээ. Бид халдвар хаанаас илэрсэн талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Шинээр бүртгэгдсэн таван тохиолдлын гурав нь эмнэлгээс шалтгаалах халдвар байсан. Тодруулбал, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэн, мөн Жаргалан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гэртээ гарсан иргэдээс илэрсэн. Харин хоёр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болж тусгаарлалтад байсан иргэд” гэв.

Үүссэн нөхцөл байдлын улмаас Увс аймгийн төв Улаангом хотод тавдугаар сарын  28-ны 08 цагаас эхлэн  72 цагийн турш аймаг, сум хооронд зорчих автомашин болон  иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг Аймгийн онцгой комиссоос гаргаад байна. Хязгаарлалт тогтоосон өдрүүдэд кофе шоп, ресторан, барааны зах, үсчин гоо сайхан, автомашин  угаалгын болон засварын газар, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагааг түр зогсоохоор болжээ.

Увс аймгийн коронавируст халдварын нөхцөл байдал

М.Саранцэцэг