МҮОХ: Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа эргэн орлоо

МҮОХ: Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа эргэн орлоо

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр саатуулагдаж, саяхан суллагдаад буй. Тэгвэл тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж, МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөө мэдэгдсэн байсан ба энэ талаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар саяхан өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.

Тэгвэл өнөөдөр Монголын үндэсний Олимпийн Хорооны албан ёсны хуудсанд "Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэсэн мэдэгдэл гаргасан байна.