"Монгол Улс дараах 10 оронтой харилцан хилээ нээгээд байна"

"Монгол Улс дараах 10 оронтой харилцан хилээ нээгээд байна"

Монгол Улс өчигдөр буюу зургадугаар сарын 1-ний өдөр агаарын хилээ нээсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар дараах 10 улс манай улстай харилцан хилээ нээгээд байгаа талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ. Үүнд: 

  1. Турк
  2. Грек
  3. Киргиз
  4. Бразил
  5. Египет
  6. Энэтхэг
  7. Индонез
  8. АНЭУ
  9. АНУ
  10. Тайланд

Харин Монголчуудын түгээмэл очдог ОХУ, БНСУ, БНХАУ, Япон улсуудтай дипломат яриа хэлэлцээ хийгээд явж байна. “Өнөөдрийн байдлаар дэлхийн 110 гаруй улс хилээ бүтэн болон хэсэгчилсэн байдлаар нээгээд байна. Тухайн улс орнууд харилцан хилээ нээх эсэх нь дипломат шугамаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд шийдэгдэнэ” гэдгийг тэрбээр хэллээ.

Түүнчлэн гадаадаас ирж буй иргэдэд заавал давтан тунд хамрагдахыг шаардахгүй. Хэрэв вакцины хоёр тунгаа хийлгэсэн бол ирээд тусгаарлагдахгүй. Мутацитай халдвар тархсан бүс нутгаас ирж буй гадаадын иргэд 14 хоног тусгаарлагдана. Харин ногоон бүс болон халдвар бага орноос ирж буй вакциндаа хамрагдаагүй иргэд 7 хоног тусгаарлагдах юм байна. 

ҮЗЭХ: