Д.Мөнхбатад яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

Д.Мөнхбатад яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Энхсаран'' сувилалд тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар, хамгааллын дэглэм алдагдаж, коронавирус тархах нөхцөл бүрдсэн гэх шүүмжлэлийг иргэд цахим орчинд өрнүүлэх болсон билээ. 

Үүнтэй холбоотойгоор уг сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбат тус сувиллын эрүүл, ахуйн халдвар хамгааллын дэглэмийн талаар анх олон нийтэд ил болгосон юм. 

Үүний дараа УОК-ийн удирдлагуудын зүгээс халдвар хамгааллын дэглэм алдаж, вирус тархах нөхцөл бүрдүүлсэн тус сувиллын эздэд хариуцлага тооцож, одоогоор Д.Мөнхбат нарын 13 хүнийг яллагдагчаар татсан талаар мэдээлсэн. Түүнийг олон нийтэд худал мэдээлэл түгээсэн, халдвар хамгааллын дэг зөрчсөн, халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн хэмээн буруутгаад байгаа юм. 

Тэгвэл Д.Мөнхбат иргэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.