УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мэдүүлгээ өгчээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мэдүүлгээ өгчээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ажлын байрны бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл зэрэг хэргүүдэд холбогдоод байсан билээ. Тэгвэл энэ хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгаж эхлээд байсан юм. 

Энэ хэргийн хүрээнд есөн эмэгтэй цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байсан бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг ЦЕГ-аас удаа дараа мэдүүлэг өгөхийг хүссэн ч ирэхгүй байсан юм. Тэгвэл саяхан Ц.Анадбазар цагдаагийн байгууллагад ирж мэдүүлгээ өгчээ. Одоогоор хэргийн бүх оролцогч нараас мэдүүлгийг хүлээн авч дууссан байна.