Б.Баатархүү: Бидний зүгээс цахим тоглоомыг хаах хүсэлт гаргаагүй

Б.Баатархүү: Бидний зүгээс цахим тоглоомыг хаах хүсэлт гаргаагүй

Цахим орчинд Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс PUBG, mobile legend, DOTA-2 тоглоомын сүлжээг хаах хүсэлт гаргасан гэх мэдээлэл гарсан байсан билээ. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. 
 
"Цахим орчинд цахим тоглоомыг хязгаарлах талаар мэдээлэл гарлаа. Албан ёсоор мэдэгдэхэд ийм зүйл байхгүй. Бидний зүгээс цахим тоглоомыг хаах талаар хүсэлт гаргаагүй. Бүрэн судлагдаагүй мэдээлэл гарсан байна.  Харин цахим орчинд бага насны хүүхдийг садар самуунд сурталчилсан зарын сайтуудыг хаах санал хүргүүлж байгаа" гэлээ.