Будапешт-Екатеринбург-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 95 иргэн эх орондоо ирлээ

Будапешт-Екатеринбург-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 95 иргэн эх орондоо ирлээ

Өчигдөр /2021.06.05/ 14:40 цагт Будапешт-Екатеринбург-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 95 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг “Дрийм”, “Ти Жи Эс” зочид буудалд тусгаарласан байна. Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 33 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.